Тайтгарал - Шинэ бичлэгүүд
Юунд би ийнхүү утга төгөлдөрөөс
Төгөлдөр бус руу тэмүүлж
Юу ч үгүй хоосонг хүссэн бодолд
Бэдэртэж унаж тусан зүтгэнэ вэ
Хэмжээ хязгаар үгүй бүрэнхийн дунд
Сэвхийх салхи үгүй чимээгүйн гүнд
Хэмлэх хэн нэгэн үгүй аниргүйг мэдэрч
Хэзээ л ийм тайван байснаа санах гэж тэр үү
Гэвч хүсэл ер нь л тогтворгүй юм
Гэнэ гэнэхэн санаа алдсанаа мартаж
Галзуу юм шиг хашгирч орилж
Гараа савчин бүжиглэмээр болох
Энэ хоёр нэгдмэл оршин байж
Энэ сэтгэл минь тогтон байх шиг . . .
Тэнэмэл навчис хаа нэг тийшээ салхинд туугдан
Тээг садаа болон хэн нэгний дор хөглөрөн
Агаарт бус газраар аясыг нь даган элэгдэхдээ
Алт шиг өнгөө гээж аяархан уйлах шиг санагдана
Өглөө нь алтран шаргалтаж нүд булааж байсан навчис
Үдэш нь хөлд үрэгдэн өрөвдөлтэйгөөр унахад
Өмнөтгөл үгүй төгсгөл үгүй оршихуйн хязгаарт
Үзэсгэлэнт цэцгийн навч болон дэлгэрэх шиг бодогдоно
Уйт шөнийн ганцаардлуудыг навчис гэж ойлговол
Урсан өнгөрөх цаг хугацааг намар гэж сэтгэвэл
Хяруун дээр үлдээсэн өөрийн тамга мэт мөр минь
Халуунаараа тэнд л амьдрал үргэлжлэхийг гэрчилнэ
Саран дээр тийм л хүйтэн бол түүн шиг хүйтэн
Салхины зөөлөн ийм л намуухан гэвч харагдахгүй
Усны өнгө хэдий тунгалаг ч биегүй тэр баригдахгүй
Угтаан сүнс минь тэдний л цогц харанхуйн эрх чөлөө
Биеийг минь орхин алсран одохдоо эцсийн удаа
Би чинь энэ шүү гэж энэ амьдралын төгсгөлийг үзчихээд
Нас минь дуусж хөрсөнд шингэх биенээс
Намуухан сугарч агаарт хөөрөхдөө тэр чөлөөлөгдөнө
Орон зайт хэм хэмжээст ертөнцөөс холдож
Огторгуйн хязгааргүй эрх чөлөөнд зочлоход
Оддын чуулалдаан алган дээр мэт үзэгдэж
Одоо л би тэдний нэг болсоноо мэдрэнэ
Урсах нь үгүй нулимс
Угтаан зүрхэнд минь л унана
Сэтгэлд хурсан гуниг
Сэмжин үүл шиг нүүгээд л ирнэ
Хөл дор хөглөрсөн навчис шиг
Хөөрхийлөлттэй төрх нүүрэнд илэрч
Асуулт ч үгүй хариулт ч үгүй
Анхаарлын тэмдэг бодолд эргэлдэнэ
Цэнхэр сарны гэрэл алган дээр тусахад
Цээжинд хөндүүр аяндаа л хурна
Сүүн зам гэрлээн гийгүүлэвч
Сүүдэрт нуугдсан цэцэг шиг л ганцаардана
Дарайтал унасан хяруун дээр хөл нүцгэн алхаж
Дарагдаж үлдсэн мөрөөн орчлонд тамгалж үлдээхэд
Газар эхийн хэвлий бүлээн илчээр төөнөж
Гал шаргал намрын өглөө дэргэд минь ирсэнийг мэднэ
Сэрүүхэн агаар зүсэх шувуудын жиргээг сонсон
Сэтгэл дүүрэн инээмсэглэж нүд гялбан зогсохдоо
Энд тэнд хөглөрсөн навчисын түмэн өнгөнөөс
Эргэх улирлын хувирлыг хураангуйлж нэг дор үзнэ
Хөхөмдөг зэрэглээ татсан намрын шаргал өдрүүд
Хөдөөх тал нутагт минь энэ л өдрүүдэд үргэлжилж
Хөгшин буурал аав минь алсын барааг ширтэн
Залуу нас алт мэт хормоор солигдсон
Задгай төгрөгүүд чиний өмнө сөхрөн
Тэр тийм л халуухан минийх
Зүрхээ чагнан хүлээсэн хүлээлт болгоны чинь тоогоор
Зүүдээ манан хоносон зөн совингийн чинь итгэлээр
Зөөлхөн зөөлхөн гунисан бүрэнхий үдшийн ганцаардлыг чинь
Зүгээр л дэргэд чинь байж хайр дэвсэн аргадъя
Дуусгаж амжаагүй мөртүүдээ чиний нэртэй хамт
Дугтуйнд хийгээд чамд хаяглаад тагтаанд дайлаа