Гэрч

Тэнэмэл навчис хаа нэг тийшээ салхинд туугдан
Тээг садаа болон хэн нэгний дор хөглөрөн
Агаарт бус газраар аясыг нь даган элэгдэхдээ
Алт шиг өнгөө гээж аяархан уйлах шиг санагдана
Өглөө нь алтран шаргалтаж нүд булааж байсан навчис
Үдэш нь хөлд үрэгдэн өрөвдөлтэйгөөр унахад
Өмнөтгөл үгүй төгсгөл үгүй оршихуйн хязгаарт
Үзэсгэлэнт цэцгийн навч болон дэлгэрэх шиг бодогдоно
Уйт шөнийн ганцаардлуудыг навчис гэж ойлговол
Урсан өнгөрөх цаг хугацааг намар гэж сэтгэвэл
Хяруун дээр үлдээсэн өөрийн тамга мэт мөр минь
Халуунаараа тэнд л амьдрал үргэлжлэхийг гэрчилнэ

Сэтгэгдэлүүд:

1. amanjinka | 2009-10-04 23:45:47
САЙН УУ ХӨ НАМАР БОЛООД НАВЧИС ХИЙСЭЭЭД ЭХЭЛЖДЭЭЭ
2. Agai | 2009-10-05 01:56:48
Хяруун дээр унасан тамга гэх дүрслэл гэв гэнэт царцуу хярууг санаад эхлэв
3. Rush | 2009-10-05 03:13:39
сүүлийн 4н мөр сайхан болжээ гоё шүлэг байна.
4. Julia_976 | 2009-10-06 00:19:50
Сайн уу? Сайхан бичиж.
5. Аза | 2009-10-06 00:27:57
Намар гэхээр хүмүүс яагаад дандаа уйтгартай холбоод байдын болоо. Над бол ёстой гоё. Нээх тайван. Ялангуяа хотоос гараад модтой газар бол бүр гоё.
6. LuZa | 2009-10-06 00:31:38
Сайн уу? Гуниглаал суугаанмуу
7. amanjinka | 2009-10-11 23:45:00
САЙН УУ АНДААА
8. chimgeeitgel | 2009-10-12 09:05:22
тайтгарсан уу тэгээд хэхэ.
9. Lily | 2009-10-12 10:08:57
buun phylosopdoo haysan ba, za ter yahav manaihaar orj neg huga savaarai
10. Жиргээ | 2009-10-19 22:47:58
wow wow, gunzgii uchir nachirtai bichjee...
11. MGL emegtei | 2009-10-19 23:08:43
salhind navchis hiiseed namar boljdee
setgeld gunig hurgaad zurh mini ezguirchdee
12. x-woman | 2009-10-29 12:36:52
unen saihan bichnee neereee
13. Raffaella | 2009-11-03 21:22:47
Saihan bichdeg yum baina
14. Julia_976 | 2009-11-15 17:39:36
Сайн уу? Шинэ бичлэг хүлээгээд л.

Сэтгэгдэл үлдээх:

Энэ блогд зөвхөн нэвтэрсэн хүмүүс сэтгэгдэл бичиж болно. Та сэтгэгдэл бичихийн тулд энд дарж нэвтэрнэ үү!