Харанхуйн эрх чөлөө

Саран дээр тийм л хүйтэн бол түүн шиг хүйтэн
Салхины зөөлөн ийм л намуухан гэвч харагдахгүй
Усны өнгө хэдий тунгалаг ч биегүй тэр баригдахгүй
Угтаан сүнс минь тэдний л цогц харанхуйн эрх чөлөө
Биеийг минь орхин алсран одохдоо эцсийн удаа
Би чинь энэ шүү гэж энэ амьдралын төгсгөлийг үзчихээд
Нас минь дуусж хөрсөнд шингэх биенээс
Намуухан сугарч агаарт хөөрөхдөө тэр чөлөөлөгдөнө
Орон зайт хэм хэмжээст ертөнцөөс холдож
Огторгуйн хязгааргүй эрх чөлөөнд зочлоход
Оддын чуулалдаан алган дээр мэт үзэгдэж
Одоо л би тэдний нэг болсоноо мэдрэнэ

Сэтгэгдэлүүд:

1. Julia_976 | 2009-10-08 00:35:24
Сүх далайтал үхэр амгалан гэдэг шиг тэр эрх чөлөөг мэдэртэл сахилгагүйтээд л явж байя даа.
2. duduka | 2009-10-10 10:41:14
ai daa iim tansag iim goe mortuudiig bi xezee negen tsagt chamaas garna gej xuleedeg baisan bi buruu bodoogui baij ee
3. duduka | 2009-10-10 10:42:02
Саран дээр тийм л хүйтэн бол түүн шиг хүйтэн
Салхины зөөлөн ийм л намуухан гэвч харагдахгүй
Усны өнгө хэдий тунгалаг ч биегүй тэр баригдахгүй
Угтаан сүнс минь тэдний л цогц харанхуйн эрх чөлөө
4. tuyanaa | 2009-10-10 10:46:01
za istooo goe taitgaraad garlaa shuu zochilj bn aa
5. shulgashaazgai11 | 2009-10-10 10:47:05
uhej uzsen hun bhnee hehe saihan shuleg bna duduka ahaa taniig huleegeel bgaa
6. secret | 2009-10-10 16:51:26
баярлалаа
7. Жиргээ | 2009-10-19 22:48:56
aimar secret bichsen baishd, aan

Сэтгэгдэл үлдээх:

Энэ блогд зөвхөн нэвтэрсэн хүмүүс сэтгэгдэл бичиж болно. Та сэтгэгдэл бичихийн тулд энд дарж нэвтэрнэ үү!