Шаргал өдрүүд

Хөхөмдөг зэрэглээ татсан намрын шаргал өдрүүд
Хөдөөх тал нутагт минь энэ л өдрүүдэд үргэлжилж
Хөгшин буурал аав минь алсын барааг ширтэн
Хүүгээ ирнэ гэж хараа тавин хүлээгээ дээ
Харанхуйг сүлэн бүүвэйн дуугаа түгээсэн
Хайртай буурал ижий минь сүүний дээжээ өргөн
Харьд одсон хүүгээ хүслийнхээ үзүүрт шивнэж
Хацар дагах нулимстайгаа харуулданхан зогсоо доо
Нутгийн хөх өвгөд нэрмэлийн охинд халамцчихаад
Нуг нуг инээн хууч хөөрөлдөн суухад
Намрын шар наранд хөгшид гадаа налайцгаан
Намдуухан гэгч нь хөхрөлдөн дурсамж хүүрнэлдэн байгаа даа
Оройн наран жаргахад жаргалтай хосууд зугаалцгаан
Оддын дор биесдээ хайрын үгсээ шивнээ дээ
Орь залууу насны цангинасан инээд цууриатаж
Олон олон залуус болзоонд яаран байгаа даа
Хөөрхөн бор хүүхдүүд гэр барин тоглоцгоож
Хөл нь газар хүрэхгүй дүүрэн инээмсэглэлтэй гүйгээ дээ
Хөрслөг бор залуучууд ажлын амтанд шимтэн
Хөнгөн сүхийн хурцаар байшин урлаж байгаа даа
Улаа бутарсан хацартай сайхан Монгол бүсгүй
Ур ухаанаа шавхан дээл шаглаж суугаа даа
Уртын дуу аялаж морин дэл дээр хийссэн
Ухаалаг бор хүү адуугаа дөхүүлж байгаа даа
Анхны цас унахаар анд гархаар хүлээцгээн
Андууд минь одоо нохдоо зэхэн байгаа даа
Ай даа нутагт минь одоо
Алтан шаргал намар үргэлжилж байгаа даа

Сэтгэгдэлүүд:

1. Julia_976 | 2009-09-01 14:46:35
Сайн байна уу? Сайхан бичжээ.
2. secret | 2009-09-01 14:51:21
Julia_976 - Сайн . Сайн уу ? тээнкү
3. serenade | 2009-09-01 15:14:51
сайн уу,
нутгийн намар санагдаа юу? хөдөө нутгийн намрын дүр зураг.
ээ дээ, Сэкрет минь яг л ийм өдрүүд үргэлжилж байна лээ, хөдөө нутгаар... яг чиний бодож байгаа шиг,,, тэгээд тэр сарыг ээ, бас цэв цэлмэг үдшийн одод, долоон бурхныг ээ, гол усыг ээ...

бас царцааг... хэхэ
5. amanjinka | 2009-09-02 14:22:47
сайн уу хө сайхан бичжэээ сайхан
6. x-woman | 2009-09-04 04:34:36
mongoloo sanachihlaa. nudend haragdtal bichjee. Saihooooooooooooooooooooon
7. Lily | 2009-09-06 20:19:27
yag zurag shig ... goyo ba aa
8. Монгол Зон | 2009-09-10 22:26:31
minii hajuud bas naad zurag chini ongotoor l baina
9. Жиргээ | 2009-09-20 20:43:22
urgeljliid l unuu lav xuiten shuurgatai bgaa gesendeg

Сэтгэгдэл үлдээх:

Энэ блогд зөвхөн нэвтэрсэн хүмүүс сэтгэгдэл бичиж болно. Та сэтгэгдэл бичихийн тулд энд дарж нэвтэрнэ үү!