Хундага харшмаар үдэш

Залуу нас алт мэт хормоор солигдсон
Задгай төгрөгүүд чиний өмнө сөхрөн
Хүний нутгийн шороонд гашуун нулимс унаган
Хичнээн жил сарыг энд үдэв дээ би
Хагацал ирсэнч харьж очиж чадахгүй
Харьд шигдэн халтар төгрөгт хүлүүлэн
Харьж очих хүслээ цаг хугацаагаар хорьсоор
Хичнээн намрыг би энэ нутагт үдэв дээ
Уйтайхан үдэх үдэш бүртэйгээ эвлэрч
Умрын зүгээс итгэлээ чангалан тэвчинэ
Өөрийн хүссэнд хүрэх эрмэлзлэл дүүрэн сэтгэлээ
Өнөөдөр би тайтгаруулж хундага харшмаар байна

 

Сэтгэгдэлүүд:

1. amanjinka | 2009-08-01 04:20:31
сайн уу анд минь

бүх юмс сайхан болно дөө
2. Lily | 2009-08-01 11:30:08
tulgachii, udahgui harina doo, uudrug bai and mini
3. serenade | 2009-08-01 15:29:36
хүсэл чинь биелнэ ээ.
дажгүй бичсэн байна шүү.
4. Julia_976 | 2009-08-01 22:21:21
Нээрээ тийм хундага харшмаар үдшүүд байдаг даа.
5. ss_gogo | 2009-08-01 22:34:21
үүрдын биш зуурдын энэ ийм амьдралыг
үнэндээ гүйлэгчихмээр л санагдана шүү заримдаа
буцах өдөр ирнээ өөдрөг байгаарай хө
6. x-woman | 2009-08-02 09:06:03
hi medreh shig bolloo chinii gunigiig ... hey ingehed chin namaig medej bgaa biz dee bi neree solichihsiin boobiik bna sh de hu
хүссэндээ хүрчихсэн байх тэр өдрийн чинь төлөө!!!
8. Agai | 2009-08-02 18:42:28
залуу байгаагын хэрэг юу билээ, ,,,,,,хундага харшаан галзуу барын аманд гараа хийн наадах аваас айх юун
9. amanjinka | 2009-08-05 22:17:59
САЙН УУ АНД
10. secret | 2009-08-05 22:21:20
Nisegchiin amriig egey hehe
11. amanjinka | 2009-08-05 22:24:44
ТУЛАЛДААН ЗӨВХӨН ШОНХОРУУД НИСДИЙН НТР ХЭ ХЭ
12. secret | 2009-08-05 22:30:06
хэхэ болжил байшт тээ Шонхор болоол нисээл
13. amanjinka | 2009-08-05 22:33:10
ДЭМИЙ ТЭНЭЖ ӨГЧ БНА ӨӨ ХӨГШИН НЬ ХЭ ХЭ
14. Julia_976 | 2009-08-05 22:56:35
Аан, байгаам уу? Хундага харшаад, тэгээд харшил аваад алга гэж бодлоо, шинэ бичлэг байхгүй болохоор нь.
15. Julia_976 | 2009-08-25 13:41:56
Сайн уу? Шинэ бичлэг хүлээж байна шүү.
16. Julia_976 | 2009-08-30 14:29:28
Сайн уу? Дүү хаагуур яваад байнаа? Амралт дуусаагүй байна уу? Шинэ сайхан шүлэг найраг хүлээгээд л, ороод гарлаа шүү.
17. Монгол Зон | 2009-09-10 22:29:33
za daa bi chamaig barag l oilgoloo, bain bain iim bodol irvel ahdaa heleerei, nutag orond chini ochuulsan met bolgono, nulims nusaa nutgiin shoroondoo niine biz,

Сэтгэгдэл үлдээх:

Энэ блогд зөвхөн нэвтэрсэн хүмүүс сэтгэгдэл бичиж болно. Та сэтгэгдэл бичихийн тулд энд дарж нэвтэрнэ үү!