2009-07-04 20:55:09
Үл мэдэгдэм жим бодлыг хөтлөн алслаж
Үзүүр төгсгөл үгүй тэртээг зорин одно
Үргэлжлэн салах олон уулзвар эхлэлүүд
Үнэн худлын ялгааг дэнслэх мэт үзэгдэнэ
Тэнд тэнгэрийн цаана тэнгэр
Ододын цаана одод
Огторгуйн цаана огторгуй байдаг
Энд газрын гүнд амьдрал
Түмэн өнгөөр ээлжлэн солигдон
Түнэр харанхуй гэрэл гэгээ эргэлдэн байдаг
Тийм бол энэ жим хөрстийн амьдралаас
Тэртээд харагдах тэнгэрийн зүг
Шат болон үесэж өндөрлөн
Шавар шалбаагт хүлээснээс татан
Нэг нэгээр ахих тусам зөвхөн дээр тэнгэр
Тэр доор газар харагдах мөчид
Газрын судасны цохилтоор зүрхний цохилт солигдоно






Сэтгэгдэлүүд:
evgui bichih yum aa secret
Сэтгэгдэл үлдээх: