Сүүдэр

Агаарт цацагдсан үгсийн хэмнэл нь ондоо
Аялга нь огт өөр өнгө илэрхийлэн түгэж
Солиорол шүгэлсэн бодолтой нөхцсөн сэтгэл
Сохорсон бус өөр өнцөгөөс мэдрэх гэсэндээ
Чанга хөгжмийн нүргээнт аянд сэгсчүүлж
Чадал мэдэн орилоход дотор хүн баярлан
Чөтгөрийн гүнжтэй дарс сөгнөн тулгахад
Чөдөргүй мэт авирлах сэтгэл хөөрөн догдолно
Хоромхон зуурын галзуурал төгсгөл болоход
Хоосон мөрөөдөл нүцгэн инээд хоёр хөтлөлцөн
Хонгилын үзүүр дэх бүдэгхэн гэрлийн зүг
Хорон санаагаа чирсээр сүүдэр ч үгүй одно

Сэтгэгдэлүүд:

1. serenade | 2009-07-03 23:18:26
янзтай.
2. Julia_976 | 2009-07-03 23:28:37
Хоосон мөрөөдөл нүцгэн инээд хоёр хөтлөлцөн ,,,
хэсэг чамин болжээ.
3. secret | 2009-07-03 23:30:21
Хөтлөлцөөд явдаг боловуу гэж бодхоор инээд хүрээд байхын кккк гэхдээ тийм зүйл байхгүй байх тээ
4. Julia_976 | 2009-07-04 00:18:53
Хэн мэдэхэв, явжээж мэдэх л байх, хаха
5. Agai | 2009-07-04 07:41:37
аяа тэр чөтгөрийн гүнжид атаархал илгээв
6. Lily | 2009-07-04 21:16:18
galzuu
7. secret | 2009-07-04 21:51:44
chi uuruu galzuu kkk
8. nominarisha | 2009-07-22 12:29:17
oo taalagdaj baina gej ...........

Сэтгэгдэл үлдээх:

Энэ блогд зөвхөн нэвтэрсэн хүмүүс сэтгэгдэл бичиж болно. Та сэтгэгдэл бичихийн тулд энд дарж нэвтэрнэ үү!