2009-07-03 20:43:45
Мөрөөрөө би цасан дээр шүлэг бичиж үлдээнэ
Мөнх бусын ертөнцийг цасан дээр тамгална
Цав цагаахан өнгөнд ертөнц уусан шингэхэд
Цаг хугацааны үзүүрээс өөрийгөө би олно
Тэндээс тэнгэрээс ганцхан өнгөөр будрах
Тэргүүлэх цэцэгсийн өнгөнд ертөнц тэр аяаараа уусахад
Нүцгэн хөлөөрөө цасан дээр өөрийн мөрийг гарган
Нүглийн хүлээснээс тасархад ертөнц сандчин тэвдэнэ





Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: