Чи миний татах хүч

Хүсэлдээ шатаж бичсэн шүлгийн шад мөрүүд
Хүүхэн хонгор чиний өлмий дор чинь дэвсэгддэг
Эгэл бүсгүй чиний гоо үзэсгэлэнд чинь сөгдөж
Эвлүүлж хэдэн мөртөөр хайрын таталбар бичдэгээ
Цоргих мэт ширтэх харцанд чинь ээрэгдэн
Цохилох зүрх ховсдуулсан юм шиг булигладаг
Цомирлогоо дэлгэх анхилам цэцэгсийн үнэр адил
Цор ганцхан чи миний татах хүч байдаг
Огт юу ч үгүй нүцгэн сэтгэлийг минь хувцаслаж
Одоо ирээдүйд үргэлжлэх хайрыг надад өгсөн болохоор
Оддын тоос хийссэн сая жилийн хол байсан ч
Охин хонгор чамруу сэтгэл минь үргэлж тэмүүлдэг

 

 

Сэтгэгдэлүүд:

1. serenade | 2009-06-30 23:33:03
ёстой гоё.
2. Эмбий | 2009-07-01 13:09:50
сайхан шүлэг байна
3. Lily | 2009-07-01 21:12:41
tatah huch ni boloh zaluu haana bgaa bol doo. suudlaasaa boson Braaaaaaaaaaaaaavoooooo
4. Julia_976 | 2009-07-01 21:18:46
Шүлгэн хивсэн дээр алхагч тэр бүсгүй юутай их татах хүчтэй вэ? Сайхан бичнэ шүү, найз.
5. secret | 2009-07-01 21:30:30
serenade - баярлалаа
Эмбий - мөн л адил баярлалаа
Lily - хаа нэгтэээ байгаа биз дээ найз минь
Julia_976 - Харин тийм тэр бүсгүй нээх сонион хэхэ
6. x-woman | 2009-07-02 09:49:46
awyastai zaluu shuu. Unen goyo boljee

Сэтгэгдэл үлдээх:

Энэ блогд зөвхөн нэвтэрсэн хүмүүс сэтгэгдэл бичиж болно. Та сэтгэгдэл бичихийн тулд энд дарж нэвтэрнэ үү!