Тэнэмэл навчис хаа нэг тийшээ салхинд туугдан
Тээг садаа болон хэн нэгний дор хөглөрөн
Агаарт бус газраар аясыг нь даган элэгдэхдээ
Алт шиг өнгөө гээж аяархан уйлах шиг санагдана
Өглөө нь алтран шаргалтаж нүд булааж байсан навчис
Үдэш нь хөлд үрэгдэн өрөвдөлтэйгөөр унахад
Өмнөтгөл үгүй төгсгөл үгүй оршихуйн хязгаарт
Үзэсгэлэнт цэцгийн навч болон дэлгэрэх шиг бодогдоно
Уйт шөнийн ганцаардлуудыг навчис гэж ойлговол
Урсан өнгөрөх цаг хугацааг намар гэж сэтгэвэл
Хяруун дээр үлдээсэн өөрийн тамга мэт мөр минь
Халуунаараа тэнд л амьдрал үргэлжлэхийг гэрчилнэ
Саран дээр тийм л хүйтэн бол түүн шиг хүйтэн
Салхины зөөлөн ийм л намуухан гэвч харагдахгүй
Усны өнгө хэдий тунгалаг ч биегүй тэр баригдахгүй
Угтаан сүнс минь тэдний л цогц харанхуйн эрх чөлөө
Биеийг минь орхин алсран одохдоо эцсийн удаа
Би чинь энэ шүү гэж энэ амьдралын төгсгөлийг үзчихээд
Нас минь дуусж хөрсөнд шингэх биенээс
Намуухан сугарч агаарт хөөрөхдөө тэр чөлөөлөгдөнө
Орон зайт хэм хэмжээст ертөнцөөс холдож
Огторгуйн хязгааргүй эрх чөлөөнд зочлоход
Оддын чуулалдаан алган дээр мэт үзэгдэж
Одоо л би тэдний нэг болсоноо мэдрэнэ
Урсах нь үгүй нулимс
Угтаан зүрхэнд минь л унана
Сэтгэлд хурсан гуниг
Сэмжин үүл шиг нүүгээд л ирнэ
Хөл дор хөглөрсөн навчис шиг
Хөөрхийлөлттэй төрх нүүрэнд илэрч
Асуулт ч үгүй хариулт ч үгүй
Анхаарлын тэмдэг бодолд эргэлдэнэ
Цэнхэр сарны гэрэл алган дээр тусахад
Цээжинд хөндүүр аяндаа л хурна
Сүүн зам гэрлээн гийгүүлэвч
Сүүдэрт нуугдсан цэцэг шиг л ганцаардана
Дарайтал унасан хяруун дээр хөл нүцгэн алхаж
Дарагдаж үлдсэн мөрөөн орчлонд тамгалж үлдээхэд
Газар эхийн хэвлий бүлээн илчээр төөнөж
Гал шаргал намрын өглөө дэргэд минь ирсэнийг мэднэ
Сэрүүхэн агаар зүсэх шувуудын жиргээг сонсон
Сэтгэл дүүрэн инээмсэглэж нүд гялбан зогсохдоо
Энд тэнд хөглөрсөн навчисын түмэн өнгөнөөс
Эргэх улирлын хувирлыг хураангуйлж нэг дор үзнэ
Хөдөөх тал нутагт минь энэ л өдрүүдэд үргэлжилж
Хөгшин буурал аав минь алсын барааг ширтэн
Хүүгээ ирнэ гэж хараа тавин хүлээгээ дээ
"Шаргал өдрүүд" цааш унших »
Задгай төгрөгүүд чиний өмнө сөхрөн
Хүний нутгийн шороонд гашуун нулимс унаган
"Хундага харшмаар үдэш" цааш унших »
Зүрхээ чагнан хүлээсэн хүлээлт болгоны чинь тоогоор
Зүүдээ манан хоносон зөн совингийн чинь итгэлээр
Зөөлхөн зөөлхөн гунисан бүрэнхий үдшийн ганцаардлыг чинь
Зүгээр л дэргэд чинь байж хайр дэвсэн аргадъя
Дугтуйнд хийгээд чамд хаяглаад тагтаанд дайлаа
Дурлалын зууч хайрын захиаг чамд хүргэхээр
"Хайрын мэдээ" цааш унших »
Үзүүр төгсгөл үгүй тэртээг зорин одно
Үргэлжлэн салах олон уулзвар эхлэлүүд
Үнэн худлын ялгааг дэнслэх мэт үзэгдэнэ
"Жим" цааш унших »
Өрцөн цаанаас юунд зүрх догдлон цохилсоныг
"Хариулж чадахгүй нь ээ" цааш унших »
Мөнх бусын ертөнцийг цасан дээр тамгална
Цав цагаахан өнгөнд ертөнц уусан шингэхэд
Цаг хугацааны үзүүрээс өөрийгөө би олно
"Мөрөөрөө би" цааш унших »
Ширхэг нулимс хацар исгэнэ
Шивнэх үгс зүрх зүснэ
Ай юутай их гуниг
*******************
Зүүгээр хатгах адил
Зүрхийг минь тогшино
Тэр цоожтой
Хүүхэн хонгор чиний өлмий дор чинь дэвсэгддэг
Эгэл бүсгүй чиний гоо үзэсгэлэнд чинь сөгдөж
Эвлүүлж хэдэн мөртөөр хайрын таталбар бичдэгээ
"Чи миний татах хүч" цааш унших »
Яруухан мөртүүд хөвөрсөөр цаасан дээр унахад
"Тэнүүч бодол" цааш унших »
Сэм сэмхэн санаашраад л
Сэтгэлдээ гунигын дуу аялмаар
Борооны дуслууд цонх тогшин урсахад
Бодлоо буулгаж цаасан дээр мөр гаргамаар
Марал мичид дэргэд минь буусан мэт үдшээр
Мартагдсан аялгуу хаа нэгтээгээс эгшиглэж
"Хүлээлээ" цааш унших »



